“Ши Жиньпиний соёлын учрал, холбоо" нэвтрүүлэг ШХАБ-ын орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдав

2025 оны 8-р сарын 26 өдөр


2025 оны ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт ойртож буй энэ үед Хятадын Төв радио телевизийн бүтээсэн “Ши Жиньпиний соёлын учрал, холбоо” сэдэвт баримтат нэвтрүүлгийг ШХАБ-ын орнуудад цацах нээлтийн үйл ажиллагаа наймдугаар сарын 25-нд Бээжинд боллоо. Энэ үеэр Киргизийн ерөнхийлөгч Садыр Нургожоевич Жапаров, Пакистаны ерөнхий сайд Шахбаз Шариф нар баярын захидал илгээж, уг бүтээл ШХАБ-ын орнуудад нэвтрүүлж буйд халуун баяр хүргэжээ. Өнөөдрөөс эхлэн уг нэвтрүүлэг Орос, Казахстан, Киргиз, Пакистан, Иран, Беларус зэрэг ШХАБ-ын орнуудын гол гол хэвлэл мэдээллийн хэрэгслээр албан ёсоор цацагдаж эхэлнэ.

“Ши Жиньпиний соёлын учрал, холбоо” баримтат бүтээлд Ши Жиньпин дарга соёлын өвийг хамгаалан өвлүүлэх, хөгжүүлэхэд онцгойлон анхаардаг бодит жишээнүүдийг сонгон авч, олон улсын үзэгчдэд Ши Жиньпиний соёлын үзэл санааны гол агуулга болон түүний төр улсыг удирдах үзэл баримтлалын гүн гүнзгий соёлын суурийг тайлбарласан байна.

Нээлтийн арга хэмжээнд ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын яамны дэд сайд, Хятадын Төв радио телевизийн ерөнхий захирал Шэнь Хайшюн, ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Нурлан Ермекбаев, Киргизийн Үндэсний телевиз, радиогийн корпорацын ерөнхий захирал Тилебаев нар үг хэлэв. Мөн Оросын “Бүх Оросын телевиз, радиогийн корпорац”-ын ерөнхий захирал Олег Добродеев цахимаар мэндчилгээ дэвшүүлжээ.
Эх сурвалж:https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 54
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313