
Хятадын Гаалийн ерөнхий газрын дарга Сүн Мэйжүн 8-р сарын 25-нд, Төрийн зөвлөлийн мэдээллийн албанаас зохион байгуулсан "14-р таван жилийн төлөвлөгөөг чанартай гүйцэтгэх" тухай хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, 14-р 5 жилийн төлөвлөгөөнөөс хойш Хятадын гаалийн байгууллага гадаад улстай хамтын ажиллагааны 519 баримт бичигт гарын үсэг зурсан байна. 2024 он гэхэд Хятадын "Бүс ба Зам" санаачилгад оролцогч орнуудтай хийсэн импорт экспортын хэмжээ 22 их наяд юаньд хүрч, Хятадын нийт импорт экспортын талаас илүү хувийг эзлэх болжээ. АСЕАН, Латин Америк, Африк, Төв Ази зэрэг хөгжиж буй зах зээлүүдийн импорт, экспорт жил бүр 10 гаруй хувиар өсчээ. Хятад улс дэлхийн 157 улс орон бүс нутгийн худалдааны түнш болжээ.
Эх сурвалж:
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй