“Сүрьеэгүй аймаг” хөтөлбөр хэрэгжинэ

2018 оны 6-р сарын 22 өдөр
 \"\"
“Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо”-ноос Эрүүл мэндийн яам, Глобал сангийн дэмжлэгтэйгээр “Сүрьеэгүй аймаг” хөтөлбөрийг манай аймагт хэрэгжүүлэх гэж байна. Манай аймгийн хувьд сүрьеэ өвчний тархалт өндөртэйд тооцогддог.

Манай аймгийн хэмжээнд өнгөрсөн онд л гэхэд 123 сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдсэн нь халдварт өвчний 4.2 хувийг эзэлж байгаа юм. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлт аж. Тиймээс дээрх хөтөлбөрийг өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулахаар төлөвлөөд байна.

“Сүрьеэгүй аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх анхан шатны уулзалт хэлэлцүүлэгт МӨАУМХ-ны гүйцэтгэх захирал, Төслийн хяналт үнэлгээний мэргэжилтэн Ш.Хажидмаа, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга О.Байгалмаа, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа болон Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд, Багийн Засаг дарга нар оролцжээ.
  • Отгонтуяа
  • 400
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313