Зүүн хойд Азийн нутгийн захиргаадын холбооны Хэрэг эрхлэх газраас “Зүүн хойд Азийн залуу удирдагч форум-2018” арга хэмжээг БНСУ-ын Пусан хотноо зохион байгуулахаар болжээ. Ирэх 8 дугаар сард болох уг форумд оролцох хүсэлтэй залуусыг энэ сарын 29 хүртэл Аймгийн ЗДТГ-т бүртгэх юм.
“Зүүн хойд Азийн ирээдүй ба энтерпренершип” сэдвээр болох уг форумд оролцох хүсэлтэй 29-оос доош насны, 5-аас доошгүй ажил ажилласан туршлагатай, англи хэлээр чөлөөтэй ярьдаг залуусаас англи хэлний шалгалт авах аж.
Залуучуудыг манлайлагч болон хөгжихөд дэмжлэг үзүүлэх, Зүүн хойд Азийн ирээдүйн хөгжлийн асуудлаар хэлэлцэх, бүс нутгийн онцлогийг сурталчлан таниулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгтой форумд манай аймгаас 2 залуу оролцох боломжтой юм байна.