Дорнод аймагт 1840 цусны донор бий

2018 оны 6-р сарын 14 өдөр
 \"\"
Цусны Донорын Дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Манай аймагт 1840 донор бүртгэлтэй байдгаас жилдээ 400-500 хүн цусаа хандивладаг гэж БОЭТ-ийн Цусны салбар төвөөс мэдээллээ. Энэ нь аймгийн хүн амын 1.8 хувийг эзэлдэг төдийгүй улсын дунджаас өндөр үзүүлэлт юм байна. Манай аймагт одоогийн байдлаар “Хүрэл донор” цол тэмдэгт 3, “Хүндэт донор” цол тэмдэгт 80 гаруй иргэн бий. “Хүндэт донор” тэмдгийг 35-аас дээш удаа цусаа хандивласан хүнд олгодог бол“Хүрэл донор” цол тэмдгийг 70-100 удаа цусаа хандивласан хүнд олгоно. Донорууд нэг удаа 350-400мл цус өгдөг нь 3 хүнд амьдрал бэлэглэдэг гэж ярьдаг. Тэгвэл “Хүрэл донор”-ууд маань дор хаяж 210, “Хүндэт донор”-ууд 100 гаруй хүнд амьдрал бэлэглэсэн гэсэн үг юм.

\"\"
Ямар ч бүлгийн цустай хүн донор болох боломжтой. Эрэгтэй хүн 2 сард нэг удаа, эмэгтэй хүн 3 сард нэг удаа цусаа өгч болох юм. Манай улсын хүн амын 40 хувь нь O бүлгийн цустай байдаг бол А бүлгийн цустай хүн 22, B бүлгийн цустай хүн 31, AB бүлгийн цустай хүн 7 хувь байдаг аж.

Дэлхий нийт энэ өдрийг 2004 оноос эхлэн тэмдэглэж, бусдад амьдрал бэлэглэсэн доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, урьд өмнө цусаа өгч байгаагүй залуусыг цусны донорын үйлсэд татан оролцуулах, байнгын доноруудыг идэвхжүүлэх ажлыг хийж ирсэн. Харин манай улс энэ өдрийг 15 дахь жилдээ тэмдэглэж байна.

\"\"
Э.ОТГОНТУЯА
  • Отгонтуяа
  • 770
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313