Чойбалсан хотод үйл ажиллагаа явуулдаг олон нийтийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газрууд болон зарим суманд утасгүй интернет суурилуулав. Энэ сарын 4-нөөс эхлэн Тусгаар тогтнолын талбай, “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэн, Спортын ордонд 10mb хурдтай утасгүй интернет ашиглах боломжтой болоод байна. Тусгаар тогтнолын талбайн ойр орчинд зуны улиралд 100 метрийн тойрогт интернетэд холбогдох боломжтой бол Спортын ордонд жилийн турш энэ үйлчилгээг үнэгүй хэрэглэж болох нь ээ.
Мөн энэ сардаа багтаан Матад сумын төвийн цэцэрлэгт хүрээлэн, Чойбалсан сумын маршал Х.Чойбалсангийн хөшөөтэй талбай, улсын чанартай авто зам дагуу болон Баян-Уул сумын сурын талбай орчмыг утасгүй интернетэд холбох юм.