Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар болон ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Засгийн газрын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Өвөрбайгалийн хязгаарын мэргэжлийн боловсролын сургуулиудад оюутан элсүүлнэ.
Элсэхийг хүссэн суралцагчид дараах материалыг бүрдүүлэн 2018 оны 6 дугаар сарын 22-ны дотор Боловсрол, соёл, урлагийн газрын 206 тоотод ирж бүртгүүлнэ үү.
Нэг: Өвөр байгалийн хязгаарын мэргэжлийн боловсролын сургуулиудын мэдээлэл
Мэргэжлийн боловсрол, сургалтын улсын байгууллага
- Малын эмч /тэтгэлэгтэй/
- Талх, нарийн боов, гоймонгийн технологи /тэтгэлэгтэй/
- Кино урлаг судлал /тэтгэлэгтэй/ /9 дүгээр анги төгссөн байж болно/
- Сургуулийн өмнөх боловсрол /тэтгэлэгтэй, тэтгэлэггүй/
- Биеийн тамир /тэтгэлэгтэй, тэтгэлэггүй/ /9 дүгээр анги төгссөн байж болно/
- Маркшейдирын ажил /тэтгэлэггүй/
- Ашигт малтмалын баяжуулалт /тэтгэлэгтэй, тэтгэлэггүй /12 дугаар анги төгссөн байж болно./
- Барилга байгууламж, ашиглалт /тэтгэлэгтэй, тэтгэлэггүй/
- Авто тээврийн хэрэгслийн техникийн засвар, үйлчилгээ /9 дүгээр анги төгссөн байж болно/
- Сургуулийн өмнөх боловсрол /тэтгэлэггүй/
- Бага ангийн боловсрол /тэтгэлэггүй/
- Хөгжмийн боловсрол /тэтгэлэггүй/
- Биеийн тамирын боловсрол /тэтгэлэггүй//12 дугаар анги төгссөн байж болно./
- Ардын урлагийн төрөл-Хөгжим бүжиг /тэтгэлэгтэй/ /9 дүгээр анги төгссөн байж болно/
- Сувилахуйн ухаан /тэтгэлэггүй/ /12 дугаар анги төгссөн байж болно./
- Орос хэлний зохих мэдлэгтэй байх
Гурав: Шалгаруулалт
Шалгалтыг Өвөрбайгалийн хязгаарын Олон улсын хамтын ажиллагаа, гадаад эдийн засгийн харилцааны яамнаас 2017 оны 06 дугаар сарын 25-нд Дорнод аймагт зохион байгуулна.
Дөрөв: Бүрдүүлэх материал
– Суралцах хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл /Тогтсон загвараар/
– Хүчинтэй хугацаа бүхий гадаад паспорт,
– Эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан хуудас /Архаг өвчин, харшил, ДОХ, ХДХВ г.м/
– 3*4 хэмжээтэй цээж зураг 4 хувь
Жич: Дараах бичиг баримтыг Орос хэл рүү орчуулан, нотариатаар
баталгаажуулсан байна.
Үүнд:
– Боловсролын гэрчилгээг Монгол дахь ОХУ-ын консулын газрын нотариатаар баталгаажуулсан байна
– Судалсан бүх хичээлийн жагсаалт бүхий гэрчилгээний хавсралт эх хувиараа
– Боловсролын гэрчилгээний бүх хуудасны хуулбар, тамганы орчуулга,
нотариатаар баталгаажуулсан 3 хувь
– Боловсролын гэрчилгээний хавсралтны бүх хуудасны хуулбар, тамганы орчуулга, нотариатаар баталгаажуулсан 3 хувь
-Сургуулийн тодорхойлолт /сургуулийн захирлын гарын үсэг, тамгатай/, тамганы орчуулга нотариатаар баталгаажуулсан 3 хувь
-Орчуулга нь ОХУ-ын Элчин сайдын яамны Оросын нотариатаар баталгаажсан байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 8808-4034 дугаараас лавлана уу.