
Хятадын Ложистик, Худалдан авалтын Холбоо өнөөдөр \5-ны өдөр\ тавдугаар сарын Хятадын түүхий эдийн үнийн индексийг зарлалаа. Индексийн үйл ажиллагаанаас харахад, тавдугаар сард Хятадын түүхий эдийн үнийн индекс өмнөх сартай харьцуулахад бага зэрэг сэргэсэн нь дэлхийн зах зээлийн хурцадмал байдал намдахын хэрээр түүхий эдийн зах зээлд итгэх итгэл тодорхой хэмжээгээр сэргэж, зах зээлийн эрч хүч нэмэгдсэнийг харуулж байна.Тавдугаар сард Хятадын түүхий эдийн үнийн индекс 110.3 нэгж болсон нь өмнөх сарынхаас 0.3 хувиар өссөн байна. Хятадын Ложистик, Худалдан авалтын Холбооны хяналтад байгаа 50 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн байгаа, тавдугаар сард 17 нэр төрлийн барааны үнэ өмнөх сарынхаас өссөн үзүүлэлт гарчээ.Салбаруудын хувьд: Өнгөт металлын үнийн индекс бага зэрэг өсч 127.7 нэгжид хүрсэн нь өмнөх сарынхаас 0.9 хувиар, химийн аж үйлдвэрийн үнийн индекс унаж байснаа дахин сэргэж, өмнөх сараас 0.5 хувиар өсчээ.
Бараа, үйлчилгээний хэрэглээний зах зээлийн эрэлт тогтвортой, хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүний үнэ тогтвортой байв. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн индекс таван сар дараалан өмнөх сараасаа өссөн байна.
Хар металл, ашигт малтмал, эрчим хүчний үнийн индекс буурсан хэвээр байна.
Эх сурвалж : https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй