
Хятад улсын дэвшүүлсэн олон санаачилга нь дэлхий нийтэд хувь нэмрээр оруулж буйг олон жишээ харуулж байна. Жишээлбэл, дэлхийн 150 гаруй улс, 30 гаруй олон улсын байгууллагатай зөвшилцөх, хамтран бүтээн байгуулах, хуваалцах "Бүс ба зам" төсөлд гарын үсэг зурсан. "Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц" үзэл баримтлалыг НҮБ зэрэг олон улсын байгууллагын баримт бичигт олон удаа оруулсан. Ши Жиньпин дэлхийн хөгжил, аюулгүй байдал, соёл иргэншлийн санаачилгыг дэвшүүлсэн. БНХАУ-ын удирдлаган дор байгуулагдсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Торгоны замын сан, БРИКС-ийн шинэ хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагууд олон улсын аюулгүй байдал, эдийн засгийн худалдаа, бүс нутгийн хамтын ажиллагаа, дэлхийн асуудал болон бусад салбарт улам чухал үүрэг гүйцэтгэж байна.
Хятадын шийдэл нь "соёл иргэншлийн мөргөлдөөний онол"-ыг даван туулах боломжийг олгож байна. Жэн Хэ барууныг зорин аялахдаа галт зэвсэг биш шаазан эдлэл зөөвөрлөж байсан шиг өнөөдрийн AIIB буюу Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нь олон улсын санхүүгийн засаглалын дэг журмыг өөрчлөхийн тулд "улс төрийн ямар ч нөхцөл болзолгүй" зээлийн дүрмийг ашиглаж байна. Өрнөдийн судалгааны төвүүд "Тукидидын урхи"-йн талаар маргалдсаар байгаа ч Хятад улс идэвхтэй сурталчилж буй Бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэл (RCEP) нь дэлхийн хамгийн том чөлөөт худалдааны бүсийг байгуулжээ. ОУВС-гийн таамагласнаар 2023-2029 он хүртэл, RCEP-ийн дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмэр 40%-иас давна гэжээ. Энэхүү нээлттэй сэтгэлгээ нь Хятадын соёл иргэншлийн "зохицол ялгарал" үзлийн орчин үеийн илэрхийлэл юм.
Түүхийн уулзвар дээр зогсож буй Хятад улс нь 19-р зуунд бусдад дарлуулсан "Зүүн Азийн өвчөн" хэмээгдсэн улс орон биш, Хүйтэн дайны үеийн "өрсөлдөгч" ч биш, харин олон улсын шинэ харилцааг бүтээгч орон болсон юм. "Хятадад үйлдвэрлэв" байснаасаа "Хятадын ухаалаг үйлдвэрлэл" рүү шилжив, Хятадын хүч чадал дэлхий дахинд мөргөлдөөн, дайн дажин авчрахгүй, харин соёл иргэншлийн шинэ хэлбэрийг судлах боломж олгож байна. Энэ нь олон зууны турш үргэлжилсэн өөрчлөлтүүдийн гүн гүнзгий илчлэлт байж болох юм. Дэлхий нийтэд "түүхийг эцэслүүлэгч" хэрэгтэй биш харин өөр өөр соёл иргэншлийг бичих шинэ хуудас хэрэгтэй байна.
Эх сурвалж : https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй