Ши Жиньпиний санаачилсан Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц

2025 оны 6-р сарын 5 өдөр

2013 оны 3-р сард Хятад улсын дарга Ши Жиньпин Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд илтгэл тавьж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын үзэл баримтлалыг анх удаа дэвшүүлсэн юм. Тэрээр онцлохдоо, улс орнуудын харилцан уялдаа холбоо, харилцан хамаарлын түвшин урьд өмнө байгаагүй гүнзгийрч, хүн төрөлхтөн дэлхий хэмээх нэг тосгонд амьдарч, улам л жаргал зовлонгоо хуваалцсан хувь заяаны нэгдмэл цогц болов гэжээ.

Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц бол бүх хүн төрөлхтний нийтлэг ашиг сонирхол болон сайн сайхны төлөөх үзэл баримтлал байж, улс орнууд өөрсдийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэхдээ бусад улс орны үндэслэлтэй санаа зовнилыг харгалзан үзэхийг дэмжих зорилготой юм, өөрийн орны хөгжлийг эрэлхийлэх явцдаа бүх улс орны хамтын хөгжлийг дэмжиж, хүн төрөлхтний нийтлэг хувь заяа, гай зовлонгоо хуваалцах, харилцан хамаарлыг бүхэлд нь онцлон тэмдэглэж, улс орон, үндэстэн, соёл, үзэл суртлын зэрэг хил хязгаарыг давахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалж, дэлхийн сорилтод хамтран хариу арга хэмжээ авч, дэлхийн энх тайван хийгээд хөгжлийг дэмжихийг уриалсан байна. Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын үзэл баримтлал нь шинэ эриний Хятадын дипломат харилцааны ерөнхий төлөвлөгөөний чухал хэсэг болохын хувьд,  Хятад улс дэлхийтэй харилцах харилцаагаа зохицуулах үзэл санааны чухал чиглүүлэгч болсон байна. Нэг талаас энэ үзэл баримтлал нь Хятад улс хөгжиж буй орны хувьд өөрийн хөгжлийн туршлага хийгээд гадаад харилцааны зарчмыг тодотгож, сүүлийн зуунд байгаагүй их өөрчлөлтийн явц дахь дэлхийн асуудалд өгсөн Хятад улсын хариулт юм. Нөгөөтэйгүүр, энэхүү үзэл баримтлал нь марксист онолыг Хятадын онцлогтой болгосон тодорхой үр дүн болохын хувьд, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлс хийгээд нийтлэг үзэл баримтлалыг харуулсан байна.

Эх сурвалж : https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 10
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313