Дорнод аймаг шилдгээр шалгарлаа

2018 оны 5-р сарын 23 өдөр
 \"\"
Засгийн газрын мөрийн хөтөлбөр,  үүрэг даалгаврыг амжилттай хэрэгжүүлж, үйл ажиллагааны үр дүнгээрээ шалгарсан шилдэг яам, аймгуудад шагнал гардуулах ёслол өнөөдөр болж, Дорнод аймаг шилдгүүдийн нэгээр шалгарчээ.

2017 оны шилдгээр ХНХЯ, Сангийн яам, ХЗДХЯ, Улаанбаатар хот болон Өмнөговь, Дорнод, Орхон, Дархан-Уул аймаг шалгарч, тус бүр цом, өргөмжлөл, 10 сая төгрөгөөр шагнуулсан юм.

Шилдгүүдийг Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, иргэдийн сэтгэл ханамж, нийгмийн хөгжлийн үзүүлэлт зэрэг 11 үзүүлэлтэд тулгуурлан шалгаруулсан байна. Засгийн газар 2017 онд эдийн засгийг сэргээх, өсөлтийг бий болгох, хугацаа дууссан өр, төлбөрийг барагдуулах, гадаадын хөрөнгө оруулалт татах, ахмад настан, нийгмийн хамгаалал зайлшгүй шаардлагатай иргэдийг халамжлах, сахилга, хариуцлага, дэг журмыг хангах зорилт тавин ажилласан гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх шагнал гардуулах үеэр онцлов.

Э.Отгонтуяа

Эх сурвалж: www.montsame.mn



  • Отгонтуяа
  • 1758
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313