“Тэмээ” дэд хөтөлбөрийн хүрээнд 4 дэх жилдээ хэрэгжүүлж буй ботгоны урамшууллыг олгож эхэлжээ. Энэ жилийн хувьд манай аймагт 370 өрхийн 1098 толгой ботгонд 19.5 сая төгрөг олгох юм. Өнгөрсөн оны жилийн эцсийн тооллогоор манай аймагт 5579 толгой тэмээ тоолуулсан нь нийт мал сүргийн 0.3 хувийг эзэлж байгаа төдийгүй тэмээний тоо толгой өмнөх онтой харьцуулахад 396 толгойгоор буюу 7.1 хувь, ботгоны тоо толгой 290 толгойгоор буюу 25.5 хувиар өссөн дүнтэй байгаа аж.
Манай аймаг таван хошуу малынхаа сүргийн бүтцийн уламжлалт зохицолгоог алдагдуулахгүй байх, тэмээн сүргийн тоо толгойг өсгөх зорилгоор “Тэмээ” дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа юм.