"ЭХИЙН СЭТГЭЛ"-ИЙГ ХӨСӨРДҮҮЛЖ ҮЛ БОЛНО

2025 оны 5-р сарын 12 өдөр

"Эхийн сэтгэл"-ийг хөсөрдүүлж үл болно

1969 оны 1-р сард, 16 нас хүрээгүй байсан Ши Жиньпин Хятадын Шаань Ши мужийн хойд нутгийн Лянжяхэд үйлдвэрлэлийн багийн гишүүнээр ажиллахаар очив. Хэдэн мянган бээрийн хол байгаа хүүдээ ээж нь санаа зовно. Түүний ээж Чи Шинь өөрийн гараараа түүнд утас зүүний уут оёж өгч, дээр нь "эхийн сэтгэл" гэсэн улаан үг хатгажээ. Шаглаа болгон нь эх үрсийн хоорондох халамж хайр болон гүн сэтгэлээр шаглагдсан нь гарцаагүй.
Эцэг эхчүүд бол хүүхдийн анхны багш юм. Ши Жиньпинийг бага байхад, ээж Чи Шинь нь түүнийг дагуулан Синьхуа номын дэлгүүрт очиж, "Юэ Фэйгийн намтар" зэрэг ном худалдан авч өгч, эх орныхоо төлөө үнэнчээр зүтгэх үлгэр ярьж өгдөг байлаа. 
Удирдах албан тушаалд орсноос хойш Ши Жиньпин ээжтэйгээ хамт байх цаг хугацаа улам бага болсон байна. Ээж нь түүнд байнга захидал бичиж, өөрийгөө хатуу шаардахыг захидаг байв. Ээж нь түүнд: "Ажлаа сайн хийж байвал аав ээждээ хийж буй хамгийн том ачлал юм" гэдэг байв.
Гэр бүлийн хүмүүжил сайн, ард түмний дундаас цолгорсон Ши Жиньпин дарга "Өөрийгөө умартаж, ард түмнийхээ төлөө үйлчлэх" гэсэн үүрэг хариуцлагыг үүрч, Хятадын 1.4 тэрбум гаруй хүнийг удирдан илүү сайн сайхан ирээдүй рүү хөтөлж явна. 
 
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 6
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313