
Хятадын Логистик, худалдан авалтын холбооноос тавдугаар сарын 8-нд мэдээлснээр, 2025 оны дөрөвдүгээр сард Хятад улсын авто замын логистикийн үнийн индекс 105 нэгж болж, өмнөх сараас 0.23 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.09 хувиар өсөж, уналтын хандлага зогсож, сэргэх хандлагатай гарчээ.
Нийтлэг үзүүлэлтийг тээврийн төрлөөр задалж үзвэл, зарим төрлийн тээвэрт бага зэргийн өсөлт, заримд нь бууралт ажиглагдсан ч, жилийн дүнгээр бүх төрлийн тээврийн индекс бага зэрэг өссөн байна. Тухайлбал, их хэмжээний бараа болон бүс нутгийн тээвэрлэлтийг хамардаг тээврийн индекс 105.5 нэгж болж, өмнөх сараас 0.29%, өнгөрсөн жилийн мөн үеэс 2.45 хувиар тус тус нэмэгджээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй