Манай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар энэ оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаад байгаа. Тэд дээрх зорилтот жилийн хүрээнд онцлох 10 ажлыг төлөвлөж, “Бямба гарагийг гэр бүлдээ” уриалгыг дэвшүүлээд байгаа юм. Уриалгын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүд амралтын өдрүүдэд үйл ажиллагаа, ажил хэрэг аль болох товлохгүйгээр ажилчдаа гэр бүлдээ цаг зарцуулахад тус дэм болно гэдгээ амлаад байгаа аж. Мөн зарим компаниуд үйлчилгээндээ 5-30 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр болоод байна.
Одоогийн байдлаар манай аймагт 20 гаруй үйлчилгээний газар бямба гарагт гэр бүлээрээ үйлчлүүлвэл 5-30 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр болоод байна. Тухайлбал, “Е синема” кинотеатр 20-30, “Восток” рестарон 20, “Ухаа арал” амралтын газар 10-15 хувь, Хөгжимт Драмын театр, Аймгийн музей үзвэртээ хөнгөлөлт үзүүлэхээр болжээ.