Энэ онд Дорнод аймагт 40 мянган суулгац тарихаар төлөвлөсний 20 мянгыг нь Чойбалсан хотод тарихаар болжээ. Мод тарих байршлийн тухайд Хилийн цэргийн 0132-р ангийн урд тал, Зэвсэгт хүчний 327-р ангийн гадна талбай, Бунхан толгой, Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн орчинд, Нисэхийн зам, Уурхайн зам дагуу зэрэг 15 байршилд нөхөн тариалалт хийх юм байна. Мод тарих үйл ажиллагаа нээлт өнгөрсөн долоо хоногт эхэлсэн төдийгүй энэ сарын 25 хүртэл үргэлжлэх юм байна.
Манай аймгийн уур амьсгал, газар нутгийн онцлогоос шалтгаалан хайлаас улиас хоёр ургахад хамгийн тохиромжтой гэж үздэг. Дээрх хоёр төрлийн мод нь арчилгаа багатай зуны халуунд тэсвэртэй зэрэг давуу талтай ажээ.