
БНХАУ-ын Коммунист намын Хөлөнбуйр хотын хорооны Сурталчилгааны хэлтэс, Хөлөнбуйр хотын Утга урлагийн холбоо, Хөлөнбуйр хотын Соёлын ордноос зохион байгуулсан "Соёлын өвийг уламжлан залгамжилж, шинийг үүдэе - Хөлөнбуйрын үзэсгэлэнг дэлхий дахинд харуулъя" хэмээх тосон будгийн зургийн үзэсгэлэн 4-р сарын 15-ны өдөр Өвөр Монголын уран зургийн ордонд дэлгэгдлээ.
Үзэсгэлэнгийн танхимд 80 гаруй тосон будгийн зургийн бүтээл дэлгэгдэж, сэтгэл татам байлаа. "Хөлөнбуйрын үзэсгэлэнг дэлхий дахинд харуулъя" хэмээх тосон будгийн зургийн үзэсгэлэн нь бүх Хятадын тосон будгийн зургийн зураачдын содон бүтээлийг үзүүлжээ.
Эдгээр тосон будгийн зургийн цаана соёлын баялаг утга санаа, түүхэн гүн гүнзгий нөлөө нуугдаж байна. Тэд Хөлөнбуйрчуудын хөдөлмөр зүтгэл, мэргэн ухааныг өгүүлж, энэ нутагт болсон сэтгэл хөдөлгөм түүхийг бичээд зогсохгүй умард хилийн соёлын өвөрмөц сэтгэл татам байдлыг уламжилж байна.
Хөлөнбуйр хот сүүлийн жилүүдэд "Тосон будгийн зургийн хот"-ыг байгуулах зорилт тавин ажиллаж байна. Энэхүү алхам нь хотын соёлын утгыг сайжруулаад зогсохгүй аялал жуулчлалын салбарт шинэ эрч хүч нэмсэн. Хөлөнбуйр хот байгалийн өвөрмөц нөхцөл, түүх соёлын баялаг өвдөө түшиглэн Хонголж хотхон, Тэнихэ зургийн бааз зэрэг тосон будгийн зураг зурах газруудыг байгуулж, уран бүтээлчдэд уран бүтээлээ тууривах өргөн орон зайг бүрэлдүүлж өгчээ. Үүний зэрэгцээ Хөлөнбуйр хот тосон будгийн урлаг, аж үйлсийн цогц хөгжлийг ахиулах зорилгоор тосон будгийн зургийн сурталчилгаа, үзүүлэнгийн тавцанг идэвхтэй байгуулж, "Тосон зургийн хот"-ыг "Хөлөнбуйрын тал нутаг" соёлын брэндийн нэрийн хуудас болгож байна.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл