ТАРИФЫН “ШУУРГАН” ДУНД ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОГИЙН ҮНЭ ЦЭНЭ УЛАМ ТОДОРЧ БАЙНА

2025 оны 4-р сарын 22 өдөр

“Бид хэрэглээний бараа бүтээгдэхүүний экспо гэх энэ платформоор дамжуулан маш олон хүний анхаарлыг татаж чадлаа. Хятад улсын нээлттэй бодлого улам бүр өргөжиж, бизнесийн орчин сайжирсаар байгаа энэ үед Хятадын эдийн засаг тогтвортой, эрүүл өсөлтөө хадгалах болно гэдэгт итгэлтэй байна. Тиймдээ ч Хятадын зах зээлд бид бүрэн итгэдэг.” хэмээн Францын LVMH группийн тансаг эдлэл, аялал жуулчлалын DFS компанийн Хятадын салбар компанийн ерөнхийлөгч Лю Шиншү 4 дүгээр сарын 18-нд өндөрлөсөн Хятадын Олон улсын хэрэглээний бараа бүтээгдэхүүний тав дахь экспогийн үеэр онцоллоо.
Түүний нэгэн адил Хятадын зах зээлд итгэлтэй олон гадаадын компаниуд бий. Худалдааны ивээх үзэл нэмэгдэж, АНУ дур зоргоороо гаалийн татвар ногдуулан эдийн засгийн даяаршлыг доройтуулж буй энэ үед “Хамтдаа нээлттэй боломжийг хуваалцаж, илүү сайхан амьдралыг цогцлоох нь” уриан дор зохиогдсон энэхүү хэрэглээний экспо нь улам бүр үнэ цэнтэй болж байна. Зургаан өдрийн турш дэлхийн 71 улс, бүс нутгийн 1767 аж ахуйн нэгж, 4209 брэнд оролцож, 920 тэрбум юанийн үнийн дүн бүхий хамтын ажиллагааны гэрээг газар дээр нь байгуулсан нь оролцсон улс орон, брэндийн тоо, арга хэмжээний цар хүрээгээрээ дээд амжилтыг дахин шинэчилжээ. Мөн хэдэн зуун аж ахуйн нэгж дараагийн удаагийн экспод оролцохоор бүртгүүлж, зарим нь гэрээ байгуулаад эхэлсэн нь Хятадын зах зээлийн соронзон хүч ямар их байгааг харуулж байна.
Энэ их соронзон хүч хаанаас үүсэв? Олон улсын олон компанийн төлөөлөлтэй ярилцахад тэд юуны өмнө Хятадын хэрэглээний зах зээлийн өргөжин тэлэхээс үүдэлтэй боломжуудыг онцолж байв. 2024 оны байдлаар, Хятадын нийгмийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэн худалдааны нийт хэмжээ 48.8 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оныхоосоо 3.5%-иар өссөн байна. Улмаар Хятад улс олон жил дараалан дэлхийн хоёр дахь том хэрэглээний болон хамгийн том цахим худалдааны зах зээл байсаар иржээ. Түүнчлэн өнгөрсөн оны төв засгийн газрын эдийн засгийн ажлын хурлаар болон энэ оны засгийн газрын эдийн засгийн ажлын хурлаар болон энэ оны засгийн газрын ажлын тайланд “хэрэглээг эрчимтэй сэргээх, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, дотоодын эрэлт хэрэгцээг бүх талаар өргөжүүлэх”-ийг тэргүүлэх чиглэл хэмээн тодорхойлж, хэрэглээг дэмжих тусгай арга хэмжээг хэрэгжүүлэхийг онцолсон. 2025 оны эхний улиралд Хятадын хэрэглээний зах зээл тогтвортой эхлэлийг тавьж, нийгмийн жижиглэн худалдаа өмнөх оны мөн үеийнхээс 4.6%-иар өсөж, өсөлтийн хурд ч мөн үеийнхээс 1.1 пунктээр ахижээ.
Хэрэглээний бараа бүтээгдэхүүний экспод тав удаа тасралтгүй оролцож буй Тайландын Чарөн Покпанд групп энэ удаа 200 гаруй төрлийн бүтээгдэхүүнээ танилцуулж, нээлтийн өдөртөө л гэхэд 4.38 тэрбум юанийн үнийн дүн бүхий гэрээ байгуулсан байна. Тус компанийн Хятад дахь хөдөө аж ахуй, хүнсний салбарын маркетингийн төвийн дэд ерөнхийлөгч Жан Шүхүй хэлэхдээ, “Бид бол Хятадын зах зээлд нэвтэрсэн анхны гадаад компаниудын нэг Хятад дахь хэрэглээний зах зээлийн асар их нөөц боломж, нээлттэй бодлого биднийг энэ экспод дахин дахин оролцож, Хятадад хөрөнгө оруулалт хийх гол шалтгаан болдог” гэжээ.
Үүний зэрэгцээ, Хятад улс шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчин чадлыг хөгжүүлэх үйл явцыг хурдасгаж, хэрэглээний зах зээлээ шинэчилж, гадаадын компаниудад шинэ боломж нээж байна. Саяхан нийтлэгдсэн “2024 оны Үндэсний инновацын индексийн тайлан”-д Хятад улс дэлхийд 10 дугаар байрт жагссан нь 2012 оныхоос 10 байраар дээшилсэн үзүүлэлт бөгөөд сүүлийн арван жилд хамгийн эрчимтэй ахиц гаргасан улс хэмээн үнэлэгджээ. Энэ удаагийн экспо анх удаа хэрэглээний технологийн үзэсгэлэнгийн бүс нээж, аж ахуйн нэгжүүдийн урт хугацааны инновацын хөгжилд дэмжлэг үзүүлэв.
АНУ-ын Бостоны Шинжлэх ухааны компаниас сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлд дурдсанаар, Хятадын хэрэглээний шинэ чиг хандлагад нийцүүлэн тэд энэ удаа биеийн жин хянах, хавдрын эмчилгээ зэрэг салбарт таван шинэ бүтээгдэхүүн танилцуулсан бөгөөд эдгээр бүтээгдэхүүнээр дамжуулан эрүүл мэндийн хэрэглээг "өдөөх"-ийг зорьж байна. L'Oréal компанийн Хойд Ази, Хятадын олон нийттэй харилцах хэлтсийн дарга Лан Жэньжэнь хэлэхдээ, “Экспод таван удаа тасралтгүй оролцсон” манай компани хэрэглэгчдийн хэрэгцээг хангахын тулд инновацад тогтмол анхаарч ирсэн хэмээн ярив. Харин Volkswagen группийн (Хятад) дэд ерөнхийлөгч Лю Юньфэн хэлэхдээ “Энэ удаагийн экспод брэндийн 11 загварын автомашинаа танилцуулсан нь Хятадын зах зээлд урт хугацааны амлалтаа нотолж буй явдал гэжээ.
Хэрэглээний бараа бүтээгдэхүүний экспо өндөрлөсөн ч “Хятад улсын боломж”-ийн түүх цааш үргэлжилсээр... Одоогоор 137 дахь удаагийн Гуанжөүгийн яармаг ид өрнөж байгаа бол гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, үйлчилгээний худалдаа зэрэг олон улсын томоохон үзэсгэлэнгүүд тун удахгүй хуваарийн дагуу нээгдэх гэж байна. Хятад улс амласан зүйлсээ бодит үйлдлээр батлан харуулж байгаа бөгөөд нээлттэй байдлаа улам тэлсээр байх болно. Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд боломж хаана байна, ирээдүй тэнд л байна.

Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 5
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313