
Хятад улсын дарга Ши Жиньпин дөрөвдүгээр сарын 14-18-ны өдрүүдэд Вьетнам, Малайз, Камбож зэрэг гурван орны урилгаар төрийн айлчлал хийсэн юм. Вьетнам, Малайз, Камбож зэрэг орны олон давхаргын хүмүүс, олон улсын олон нийтийн санал бодол Хятадын төрийн тэргүүний энэ оны анхны айлчлалыг өндрөөр үнэлж, айлчлал нь сайн хөршийн найрамдал, харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулж, хөрш орнуудын хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулах шинэ хуудсыг нээсэн гэж үзэж байна.
Малайзын “Sin Chew Daily” сонин "Малайз-Хятадын шинэ алтан 50 жил, хамтдаа ялалт байгуулж, хамтдаа хөгжицгөөе" гэсэн гарчигтай нийтлэл нийтэлж, Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахимын хэлсэн үгээс иш татаж, Ши Жиньпин дарга Малайзыг "найз, түнш" хэмээн нэрлэсэн, энэхүү айлчлал нь "Зүүн өмнөд Азийн орнуудад хамтын хөгжил цэцэглэлтэд хүрэх алсын харааг авчирсан" гэж үзсэн байна.
Их Британийн Лондон хотод төвтэй Олон улсын стратегийн судалгааны хүрээлэн нийтлэл хийж тэмдэглэхдээ, Ши Жиньпин даргын Зүүн өмнөд Азид хийсэн айлчлал, тэр дундаа Вьетнам, Малайз, Камбож зэрэг орнуудад хийсэн айлчлал нь "хөрш орнууд болон дэлхийн өмнөдийн бүсийн улс орнуудтай харилцаагаа хөгжүүлэх" Хятадын төрийн тэргүүний дипломат ажиллагааны нэг хэсэг юм.
АНУ-ын “Bloomberg News” агентлаг нийтлэл нийтэлж, Хятад улс санал зөрөлдөөнөө зөв зохицуулж, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээний хамтын ажиллагааг бэхжүүлэхээ амласан бөгөөд "Тарифын дайнд ялагч байдаггүй" гэж онцолсон нь АНУ-ын эдийн засгийн дээрэлхэх хандлагатай эрс ялгаатай юм. Хятад улс олон жилийн турш АСЕАН-ы худалдааны хамгийн том түнш байсаар ирсэн бол, АСЕАН нь 2020 оноос хойш Хятадын худалдааны хамгийн том түнш байсаар ирсэн. Хятад улс “Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг эрчимтэй дэмжиж байна. Энэхүү хэлэлцээр нь 15 улс орныг хамарч, дэлхийн эдийн засаг, худалдааны хамгийн том цар хүрээтэй худалдааны хэлэлцээр болж байна.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл