
4-р сарын 17-ны орой Хятад улсын дарга Ши Жиньпин Пномпень дахь хааны ордонд Камбожийн хатан хаан Нородом Монинеаттай уулзав.
Ши Жиньпин Нородом Монинеатад Камбожийн уламжлалт шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв. Ши Жиньпин тэмдэглэхдээ, хаан Нородом Сианук бол Хятад Камбожийн найрамдлын туг болж, Хятадын ахмад үеийн удирдагчдын хамт Хятад, Камбожийн эвдрэшгүй найрамдлыг биечлэн бүтээсэн юм, Бид түүний түүхэн гавьяаг үргэлж санаж явах болно. Хатан хаан Нородом Монинеат бол Хятад Камбожийн найрамдлын гэрч болон дэмжигч бөгөөд Хятадын ард түмэнд онцгой найрсаг ханддаг, тэрээр БНХАУ-ын "Найрамдалын одон"-гоор шагнагдах гавьяатай нэгэн юм. Хятад бол таны хоёр дахь эх орон, та хүссэн үедээ Хятадад ирэх боломжтой гэжээ.
Монинеат хэлэхдээ, Ши Жиньпин дарга бол Камбожийн хамгийн агуу их найз, энэ удаагийн айлчлал нь бүх Камбожийн ард түмний нэр төрийн хэрэг юм. Хоёр орны ахмад үеийн удирдагчдын байгуулсан Хятад, Камбожийн найрамдал тасралтгүй бэхжин хөгжиж байгаад маш их баяртай байна, манай хоёр орны төмөр мэт бат бөх найрамдал улам гүнзгийрч, эвдрэшгүй болно гэдэгт итгэж байна. Ши Жиньпин дарга Хятадын ард түмнийг удирдан үндэстний сэргэн мандалтыг ахиулах талаар илүү их үр дүнд хүрэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна гэжээ.
Эхсурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй