
Хятад улсын дарга Ши Жиньпин Малайзад төрийн айлчлал хийж буй үеэр, 4-р сарын 15-нд ХТРТ-ийн бэлтгэсэн "Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” (Малайз хэлний хувилбар) нэвтрүүлгийн нээлтийн ёслол Куала Лумпурт болов. Малайзын Тэргүүн шадар сайд Ахмад Захид Бин Хамиди баяр хүргэсэн захидал илгээж, уг нэвтрүүлэг Малайзад цацагдаж эхэлсэнд баяр хүргэв. Уг арга хэмжээнд Малайзын улс төр, эдийн засаг, соёл урлаг, хэвлэл мэдээлэл, эрдэм шинжилгээний зэрэг олон салбарын нэрт зүтгэлтнүүд гээд нийт 200 гаруй зочид оролцов.
Тэргүүн шадар сайд Ахмад Захид Бин Хамиди баярын захидалдаа Ши Жиньпин дарга Малайзад айлчилж буйг халуунаар угтаж байгаагаа тэмдэглэв. Тэрээр хэлэхдээ, ХТРТ-ийн бэлтгэсэн "Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” (Малайз хэлний хувилбар) хэмээх шилдэг нэвтрүүлгийг Малайзын үзэгчдийн хүртээл болгосон нь Малайз, Хятад хоёр орны соёл, хэвлэл мэдээллийн солилцоо хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч байгаагийн бас нэгэн чухал үйл явдал юм. ХТРТ нь улс орнуудын харилцан ойлголцлыг дэмжих гүүр холбоос байсаар ирсэн. Энэ удаагийн хамтын ажиллагаа нь Малайз Хятад хоёр орны олон жилийн найрсаг харилцааг улам бэхжүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна гэв.
"Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс" (Малайз хэлний хувилбар) нэвтрүүлэг нь Ши Жиньпин даргын чухал илтгэл, нийтлэл, ярианд дурдсан Хятадын эртний ном сурвалж, сонгодог ишлэлүүдийг сонгон авч, хүн төрөлхтний хувь заяны хамтын цогц, соёлын өв залгамжлал болон инноваци, биологийн олон янз байдал, соёл иргэншлийн харилцаа солилцоо зэрэг сэдвүүдэд анхаарлаа хандуулсан байна. Энэ нь Ши Жиньпин даргын төр улсын засаглалын гайхалтай мэргэн ухаан, бүх хүнд үйлчлэх гүн мэдрэмж, эрт эдүгээгийн түүх соёлын гүн өвийг гайхалтай харуулсан юм.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй