СОЁЛ ХИЙГЭЭД ТЕХНОЛОГИ УЯЛДУУЛСАН ҮЗЭСГЭЛЭН-ОСАКАГИЙН ЭКСПО ДАХЬ ХЯТАДЫН ПАВИЛЬОН

2025 оны 4-р сарын 10 өдөр

Японы Осака-2025 дэлхийн яармаг дөрөвдүгээр сарын 13-нд нээлтээ хийнэ. Хятадын павильон ойролцоогоор 3500 хавтгай дөрвөлжин метр талбайг эзэлж, Осакагийн дэлхийн экспод гадаадаас барьсан хамгийн том павильонуудын нэг болж байна. Хятадын павильон нь "Хүн байгалийн хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа байгуулъя - Ирээдүйн ногоон хөгжлийн нийгэм" уриан дор, дэлхийн үзэгчдэд соёл хийгээд технологи уялдсан томоохон үзүүлэнг дэлгэн харуулах болно.
"Цэнгэг ус, ногоон уулс" үзэсгэлэнгийн талбайд, Фүжянь мужийн Шямэнь хотын Юньданхү нуурын тааламжтай экологи, Хунань мужийн Шибадүн цүнь тосгоны амьжиралын эрч хүчээр дүүрэн байдал, Такалмаган цөлийн экологийн сэргээн босголт зэрэг үзүүлбэрүүд нь дэлхий дахинд "цэнгэг ус, ногоон уулсаа хайрлан хамгаалах нь хамгийн чухал" гэсэн үлгэр түүхүүдийг ярьж өгч, экологийн хамгаалалт хийгээд нийгмийн хөгжил зэрэгцэн оршдог үзэсгэлэнт Хятад орныг харуулах болно.
4-р сарын 13-наас 10-р сарын 13-ны хооронд болох Осакагийн дэлхийн яармагийн үеэр, цоо шинэ үеийн хүн дүрст роботууд Хятадын павильонд зочдод ухаалаг хөтөч үйлчилгээ үзүүлэх болно. Хятадын 30 гаруй муж, өөртөө засах орон, хотын захиргаа хийгээд холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүд мөн төрөл бүрийн тусгай арга хэмжээ зохион байгуулах юм.

Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 31
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313