
ХКН-ын төв хорооны хөрш орнуудын харилцааны ажлын хурал дөрөвдүгээр сарын 8-9-ны өдрүүдэд Бээжин хотноо боллоо. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин уг хурлыг даргалж, чухал үг хэлжээ. ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Ли Чян, Жао Лэжи, Ван Хүнин, Цай Чи, Дин Шюэшян, Ли Ши, Хятад улсын орлогч дарга Хань Жэн нар оролцжээ.
Ши Жиньпин хурлын үеэр, шинэ цаг эринээс хойших Хятад улсын хөрш орнуудын харилцааны ажилд гаргасан ололт амжилт, туршлагыг системтэй дүгнэж, шинэлэх ухаанчаар нөхцөл байдалд анализ хийж, цаашдын хөрш орнуудын харилцааны ажлын зорилт, хэрэгжүүлэх бодлогын талаар тодорхойлолт хийсэн бөгөөд хөрш орнуудын хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулахыг онцолжээ.
Ли Чян хурлын үеэр онцлохдоо, Ши Жиньпин даргын хэлсэн чухал үгийн үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлж, хөрш орнуудын харилцааны ажилтай холбоотой бүх ажил үүргийг сайтар гүйцэтгэхийг онцолжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn/, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй