"ХӨДӨӨ АЖ АХУЙН ХҮЧИРХЭГ ОРНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ТҮРГЭТГЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ (2024-2035)"-Г НИЙТЭЛЛЭЭ

2025 оны 4-р сарын 8 өдөр

Хятадын Коммунист намын төв хороо, Төрийн зөвлөл саяхан "Хөдөө аж ахуйн хүчирхэг орны бүтээн байгуулалтыг түргэтгэх төлөвлөгөө(2024-2035)"-г нийтэлжээ.
Төлөвлөгөөнд дурдахдаа, 2027 он гэхэд хөдөө аж ахуйн хүчирхэг орны бүтээн байгуулалт ихээхэн ахиц дэвшилд хүрэх болно. Хөдөө орон нутгийг бүх талаар сэргээн хөгжүүлэхэд ихээхэн бодит ахиц гарч, хөдөө аж ахуй, хөдөө тосгоны шинэчлэл шинэ шатанд гарах болно. 2035 он гэхэд хөдөө аж ахуйн хүчирхэг орны бүтээн байгуулалт мэдэгдэхүйц үр дүнд хүрэх болно. Хөдөө тосгоныг бүх талаар сэргээн хөгжүүлэх талаар эрс ахиц гарч, хөдөө аж ахуйн орчин үеийн шинэчлэл үндсэндээ хэрэгжиж, хөдөө орон нутаг орчин үеийн амьдралын нөхцөлийг үндсэндээ хангах болно. Энэ зууны дунд үе гэхэд, хөдөө аж ахуйн хүчирхэг орныг бүх талаар байгуулах болно. Хөдөө орон нутаг бүх талаар сэргэн хөгжиж, хөдөө аж ахуй, хөдөө тосгоны орчин үеийн шинэчлэл бүрэн хэрэгжих болно гэжээ.
Эх сурвалж:https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 45
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313