ЭХ ОРНОО НОГООН ӨНГӨ АМЬЖИРГААНЫ ХҮЧЭЭР ЧИМЭХ ЁСТОЙ

2025 оны 4-р сарын 7 өдөр

Хятадын дээд удирдагч Ши Жиньпин 3-ны үдээс өмнө Нийслэлийн сайн дурын мод тарих хөдөлгөөнд оролцох үедээ, мод тарьж ойжуулах нь экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын чухал хэсэг юм. Олон нутгийн байгууллагууд цаашид үйл ажиллагаа өрнүүлэн, хамт олноо дайчлан зохион байгуулж, ойжуулалт ногоон байгууламжийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулан, ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлж, экологийн соёлыг уламжлан, үзэсгэлэнт Хятад орныг бүтээн байгуулах гайхамшигтай хүчнээ төвлөрүүлж, эх орноо ногоон өнгөөр чимж, амьжиргааны хүчээр дүүрэн байлгахын төлөө тэмцэх хэрэгтэй хэмээн онцолжээ. 


10:30 минутад нам төрийн удирдах хамт олон Фэнтай дүүргийн Юндинхэ голын хөвөөн дээр очиж, кадр олон түмний хамт сайн дурын мод тарих хөдөлгөөнд оролцжээ. 


Ши Жиньпин мод тарих үедээ кадр олон түмэнд хандан хэлэхдээ, одоогийн байдлаар Хятад улсын ойн бүрхэвч 25%-иас давж, дэлхийн шинэ ногоон байгууламжийн 25 орчим хувийг бүрдүүлж байна. Цаашид ойжуулалт ногоон байгууламжийг өргөтгөн, хөгжүүлж, хамгаалах хэрэгтэй гэжээ. 


Тэрээр үргэлжлүүлэн хэлэхдээ, нийт ард түмнийг оролцуулсан сайн дурын мод тарих хөдөлгөөн нь үе үе уламжлан хэрэгжих ёстой. Үүрэг хариуцлагаа ухамсарлан, оролцох хэлбэрээ шинэчилж, үйлчилгээг чангатган, ойжуулалт ногоон байгууламжийн бодит үр ашгийг тогтвортой дээшлүүлэх хэрэгтэй гэжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 40
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313