ШИ ЖИНЬПИН ОЛОН УЛСЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ

2025 оны 3-р сарын 28 өдөр

3-р сарын 28-ны үдээс өмнө Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжингийн Ардын их хурлын ордонд олон улсын бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзав. Олон улсын бизнесийн салбарын төлөөлөгчид хүрэлцэн ирсэнд баяртай байгаагаа Ши Жиньпин илэрхийлээд, урт хугацааны турш тэд Хятад улстай нааштай хамтран ажиллаж ирснийг сайшааж буйгаа илэрхийлэв.
Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн Хятадад оруулсан хөрөнгө оруулалт нь Хятадын эдийн засгийн өсөлт болон ажлын байрыг нэмэгдүүлж, Хятадын технологи болон удирдлагын ахиц дэвшлийг ахиулж, Хятадын өөрчлөлт нээлтэд тус дөхөм үзүүлсэн юм. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд бол Хятадын орчин үеийн шинэчлэлийн чухал оролцогч, Хятадын өөрчлөлт нээлт болон шинийг санаачлан бүтээхийн чухал оролцогч, Хятад улсын дэлхий дахин болон эдийн засгийн даяаршилд нэгдэхийн чухал оролцогч болсоор ирснийг практик нотоллоо. Энэ үйл явцад, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд ерөнхийдөө өгөөмөр ашиг тус хүртэж, аж ахуйн нэгжүүд тасралтгүй бузгайран хөгжиж, харилцан ашигтайгаар хамтдаа хожихыг биелүүлж, мөн Хятадын ард түмэнтэй гүн зузаан найрамдалт харилцаа тогтоосон юм гэжээ. Уулзалтад гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирлууд болон бизнесийн холбоодын төлөөлөгчид гээд 40 гаруй хүмүүс оролцов. Тэд хэлэхдээ, Хятадын хөгжил бол дэлхийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүч бөгөөд Хятадын асар их боломж, өсөлтийн орон зай нь үнэхээр сэтгэл хөдөлгөм юм. Хятадын засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд шударга, таатай бизнесийн орчин бүрдүүлэн өгснийг өндрөөр үнэлж байна, Хятад дахь хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлж, Хятадын зах зээлд гүнзгийрэн, Хятадын орчин үеийн шинэчлэлийн үйл явцад идэвхтэй оролцож, Хятад улс болон гадаад орнуудын солилцоо, хамтын ажиллагааны гүүрийг байгуулж, дэлхийн зах зээлийн нээлттэй байдлыг дэмжиж, олон улсын чөлөөт худалдааг хамгаалж, дэлхийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах болно гэжээ.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 37
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313

Sorry, no image found.
<
>