ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ 5 ДАХЬ ЭКСПО 4-Р САРЫН 13-18-НЫ ХООРОНД БОЛНО

2025 оны 2-р сарын 27 өдөр

Сэтгүүлч 26-ны өдөр болсон Хятадын олон улсын өргөн хэрэглээний барааны 5-р экспогийн бэлтгэл ажлын явцын тухай хэвлэлийн бага хурлаас мэдээлснээр, Хятадын Худалдааны яам болон Хайнань мужийн засгийн газар хамтран зохион байгуулж буй 5 дахь удаагийн өргөн хэрэглээний барааны экспо 4-р сарын 13-наас 18-ны өдрүүдэд Хайнань мужийн Хайкөү хотод болно.
Энэхүү өргөн хэрэглээний барааны экспогийн гол газар нь Хайнаний олон улсын хурал, үзэсгэлэнгийн төвд үргэлжлэн байрлаж, Хайкөүгийн олон улсын татваргүй хот, Саньягийн олон улсын татваргүй хотод татваргүй хэрэглээний тайзны үзэсгэлэнгийн талбайг байгуулж, Санья хотод дарвуулт завины үзэсгэлэн зохион байгуулна. Өргөн хэрэглээний барааны тав дахь экспогийн хүндэт зочноор Их Британи оролцоно. Энэ удаагийн өргөн хэрэглээний барааны экспо анх удаагаа хүндэд зочин мужаа байгуулах бөгөөд энэ нь Бээжин хот болно.
Одоогийн байдлаар, энэ удаагийн өргөн хэрэглээний барааны экспогийн бүх бэлтгэл ажил урагштай жигдэрч байгаа талаар эх сурвалж мэдээлэв. Өмнөх жилүүдтэй харьцуулахад, энэ удаад оролцогч улс орон болон бүс нутгууд илүү олон янз байж, Словакийн албан ёсны үзэсгэлэнгийн баг, Бразилийн албан ёсны үзэсгэлэнгийн баг, Сингапурын аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэнгийн баг зэрэг "шинэ найзууд" энэхүү өргөн хэрэглээний барааны экспод оролцох болно.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 27
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313