ЛИ ЧЯН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДААР ЗОЧЛОВ

2025 оны 2-р сарын 26 өдөр

Хоёрдугаар сарын 25-нд Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Хятадын цахилгаан холбоо \China Telecom\, Хятадын харилцаа холбоо\China Unicom\, Хятадын гар утас \China Mobilе\ зэрэг компаниудаар зочилж, технологийн шинэчлэлтэй танилцсан байна. Тэрээр, Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний шинжлэх ухаан, технологийн хүчирхэг улс байгуулах тухай чухал итгэл найдварыг сайтар хэрэгжүүлж, шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийг эрчимжүүлж, шинжлэх ухаан, технологийн шинэчлэлээр аж үйлдвэрийн инновацийг удирдан чиглүүлж, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчин, өндөр чанартай хөгжлийг илүү сайн ахиулах ёстой хэмээн онцолжээ. 
Хятадын Мобайл инновацийн төвд Ли Чян 6G технологийн судалгаа, хэрэглээ, тооцоолох хүчний сүлжээний төлөвлөлтийн платформын бүтээн байгуулалттай танилцав. Ли Чян хэлэхдээ, 5G-ийн өргөн цар хүрээтэй хэрэглээг түргэтгэхийн зэрэгцээ 6G технологи, стандартын судалгааг бэхжүүлж, тэргүүлэх давуу талаа нэгтгэн, өргөжүүлэх ёстой. Тооцоолох нөөцийн төлөвлөлтийг идэвхтэй оновчтой болгож, ашиглалтын үр ашгийг дээшлүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэн, тооцоолох хүчний хангамж, нийлүүлэлтийн үл нийцэх зэрэг асуудлыг шийдэж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, дунд жижиг аж ахуйн нэгжүүдэд илүү сайн үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх ёстой гэжээ.

Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 63
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313