
Сүүлийн жилүүдэд Хубэй муж мөс, цасны өвөрмөц нөөцөө хөгжүүлж, "есөн мужийн уулзвар" гэх давуу талаар "хүйтэн"-ий эх баялгийг "халуун" эрч хүч болгон өөрчилж, мөс, цасны аялал жуулчлалыг түлхүү ахиулж байна. Хубэй муж одоогоор мөс цасны аялал жуулчлалын гол сэдэв бүхий 24 амралтын газар, мөс, цасны спортын 41 баазыг байгуулжээ. Ухань, Ичан, Хуанган зэрэг олон газар нь Хятадын мөс, цасны аялал жуулчлалын алдартай газар болсон байна. 2024-2025 оны хүйтэн улиралд Хубэй мужийн мөс, цасны аялал жуулчлалын газрууд 20 сая гаруй жуулчин хүлээн авах төлөвтэй байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй