ПЭН ЛИЮАНЬ КИРГИЗИЙН ТЭРГҮҮН ХАТАГТАЙ АЙГҮЛ ЖАПАРОВАТАЙ ХАМТ ЦАЙЛАВ

2025 оны 2-р сарын 6 өдөр

БНХАУ-ын дарга Ши Жиньпины гэргий Пэн Лиюань 2-р сарын 5-ны өдөр Бээжин хотод Киргизийн тэргүүн хатагтай Айгүл Жапароватай хамт цайлав.
Шинэ орны бошгон дээр Киргизийн ерөнхийлөгч Садыр Жапаровын хамт Хятад улсад айлчлал хийж буй Айгүл Жапароваг Пэн Лиюань халуунаар угтаж буйгаа илэрхийлжээ. 
Пэн Лиюань хэлэхдээ, Хятад, Киргиз хоёр улс урт удаан найрамдалт харилцаатай бөгөөд хоёр орны ард түмэн бие биедээ ойр дотно харилцаатай байдаг. Соёлын солилцоо бол иргэдийн сэтгэлийг холбох гүүр болох учраас хоёр орны соёлын солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхийг хүсэж байна. Айгүл Жапарова буяны үйлсэд идэвхтэй оролцдогийг Пэн Лиюань сайшаагаад, хоёр орны эмэгтэйчүүд, хүүхэд залуучууд, нийгмийн эмзэг бүлгийнхний эрх ашгийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж, хоёр орны ард түмэнд илүү их ач тус хүртээхийг хүсжээ.
Айгүл Жапарова Пэн Лиюаньд сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлэв. Тэрээр Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн амжилтыг өндрөөр үнэлээд, хоёр орны соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 118
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313