
Хятад улсын дарга Ши Жиньпин 2-р сарын 5-ны үдээс өмнө Бээжин дэх Ардын их хурлын ордонд Хятадад төрийн айлчлал хийж буй Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаровтой хэлэлцээ хийжээ.
Ши Жиньпин онцлохдоо, Хятад Киргиз хоёр орон бол уул усаараа залгалдсан сайн хөрш, сайн найз, сайн түнш юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа эрүүл тогтвортой хөгжиж, шинэ цаг эриний стратегийн түншлэлийн шинэ өндөрлөгт хүрсэн юм. Хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл улам бэхжиж, олон салбар дахь хамтын ажиллагаа нааштай амжилт гаргаж, Хятад Киргизийн хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах явц дахь нийгэм болон иргэдийн суурь өдрөөс өдөр бэхэжсээр ирсэн юм. Киргизийн тал өөрийн орны нөхцөл байдалд тохиосон замналаар явахыг Хятад улс бүрэн дэмжиж байгаа бөгөөд Киргизийн талтай хөгжлийн стратегиа нягт холбож, төр улсаа засах талаарх туршлагаа харилцан хуваалцаж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, хоёр орны нийтлэг ашиг сонирхлыг хамтдаа хамгаалж, Хятад Киргизийн хувь заяаны нэгдмэл цогцыг улам сайн байгуулахад бэлэн байна гэжээ.
Ши Жиньпин онцлохдоо, хоёр тал “бүс ба замыг ”өндөр чанартай хамтдаа бүтээн байгуулж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх нь зүйтэй. Хятад улс Киргизийн талтай худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээрх хамтын ажиллагаагаа тэлж, Киргизийн сайн чанарын бараа бүтээгдэхүүнийг импортоор оруулж, улмаар Хятадын олон компани Киргизэд хөрөнгө оруулалт хийхийг дэмжинэ. Иймд Киргизийн тал Хятадын хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалахыг хүсэж байна. Мөн Хятад Киргизийн төмөр замыг өндөр стандарт, өндөр чанар хангасан байдлаар байгуулна. Мөн боомтын орчин үеийн шинэчлэлтийн ажлыг сайтар хийж, зорчигч тээврийн нислэгийг нэмэгдүүлж, хоёр орны иргэдийн солилцоо, бараа тээврийн нэвтрэлтэд илүү хялбар дөхөм үзүүлэхийг дэмжинэ. Мөн хил дамнасан цахим худалдаа, их өгөгдөл, хиймэл оюун ухаан зэрэг шинэ чанарын үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ өсөлтийн цэгийг бий болгоно. Хоёр тал Хятадын Соёлын төв, Лү Бань цогцыг байгуулахын төлөө хамтран ажиллах ёстой гэжээ.
Садыр Жапаров хэлэхдээ, шинэ оны бошгон дээр Хятад улсад айлчилж байгаадаа маш баяртай байна. Ши Жиньпин дарга болон Хятадын ард иргэдэд шинэ жилийн мэнд дэвшүүлж байна.Мөн Азийн өвлийн IX наадам амжилттай зохион байгуулахыг хүсэж байна. Ши Жиньпин даргын удирдлага дор Хятад улс хоёр дахь зуун жилийн зорилтоо биелүүлэх замналд гайхалтай амжилт гаргасан бөгөөд улс орнуудтай хөгжлийн үр дүнгээ хуваалцсан. Киргизийн тал Хятадын амжилтын туршлагаас суралцан, хоёр орны найрамдалт харилцаагаа үргэлжлүүлэхэд бэлэн байна. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа шинэ өндөрлөгт гарсан, Хятад улс бол Киргизийн найдвартай түнш, олон чиглэлээр хамтын ажиллагаа өргүүлж, маш сайн амжилтад хүрсэн. Киргизийн тал Тайван, Шиньжян, Хонконгийн асуудлаар Хятадын талыг тууштай дэмжиж,Киргиз, Хятадын хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг ахиулахад бэлэн байна гэжээ.
Эх сурвалж:https://mongol.cri.cn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй