“Эко хот” сэдэвт архитектурын уралдааны шилдгүүд тодров

2018 оны 4-р сарын 21 өдөр
 \"\"
Дэлхийн усны өдрийг тохиолдуулан ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийнхны дунд зарласан “Эко хот” сэдэвт архитектурын уралдааны шилдгүүд тодорчээ. Уг уралдаанд 8 бүтээл ирүүлснээс “Монголын архитектурын эвлэлийн Дорнод салбар” ТББ-ын мэргэжилтнүүд шилдгийг тодруулсан байна.

Уралдааны тэргүүн байрт Хэрлэн сумын 2-р сургуулийн 12а ангийн сурагч Н.Төртогтох шалгарч “Их засаг” Олон улсын их сургуулийн харъяа Дүрслэх дизайн технологийн сургуульд 2 сая төгрөгийн тэтгэлгээр суралцах эрхийн бичгээр шагнуулжээ. Тэрээр “Эко хот” сэдэвт бүтээлдээ ногоон байгууламж бүхий хотхон, бохир ус цэвэршүүлэх, дахин ашиглах байгууламж, нар салхинаас эрчим хүч гаргах систем бүхий эко хотын жишиг загварыг дүрсэлжээ. Дэд байранд 12-р сургуулийн 12а ангийн багш А.Пүрэвмаа шалгарч дээрх сургуульд элсэн суралцах 1 сая төгрөгийн тэтгэлэг хүртсэн бол 3 дугаар байранд шалгарсан бол 1-р сургуулийн 12а ангийн сурагч Э.Төрмөнх 500 мянган төгрөгийн тэтгэлэг авчээ. “Эко-Хот” уралдааныг “Монголын архитектурын эвлэлийн Дорнод салбар” ТББ, “Дорнын их уянга” ХХК зэрэг байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ивээн тэтгэжээ. Зохион байгуулагчдын зүгээс тус уралдааныг уламжлал болгон явуулна гэдгээ илэрхийлсэн.

“Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуудан тус аймгийн Засаг даргын тамгын газраас “Нэг голын хүүхдүүд” төслийн хүрээнд хүүхэд багачуудын насны ангилалд тохируулан 6 төрлийн тэмцээн уралдаан зарласны нэг нь “Эко хот” архитехторын уралдаан байлаа. Үүнээс гадна, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн дунд “Ус гэж юу вэ? “Усаа хайрлая, хамгаалъя, хэмнэе” сэдэвт гар зургийн уралдаан, ерөнхий боловсролын сургуулийн 5, 8-12 ангийн сурагчидийн дунд \"Ус бидний амьдралд\" сэдэвт зохион бичлэгийн уралдаан зэргийг зохион байгуулжээ.
  • Отгонтуяа
  • 556
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313