Дорнод аймгийн биеийн тамир спортын газар үйл ажиллагаа болон амжилтаараа бусад аймгаа тэргүүллээ.
Биеийн тамир, спортын салбарын статистикийн анхдугаар үзлэг, тооллого өнгөрсөн оны 11 дүгээр сард эхэлж 4 сарын турш үргэлжилсэн юм. Тус үзлэг, тооллогоор тус аймгийн биеийн тамир, спортын газар олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулсан байдал болон зориулалтын гадаа талбайн тоогоороо бусад аймгаа тэргүүлжээ. Мөн 10 мянган хүнд ногдох цол, зэрэгтэй тамирчид 108, 10 мянган хүнд ногдох дасгалжуулагч 13, нэг хүнд ногдох спорт заалны талбайн хэмжээ 0,179 м2 байсан нь сайн гэсэн үнэлгээ авчээ.