Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эмэгтэй төлөөлөгч нар манлайллын сургалтад хамрагдлаа

2018 оны 4-р сарын 19 өдөр
 \"\"
Дорнод аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа эмэгтэй төлөөлөгчдөд зориулсан “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт сургалт боллоо. Сургалтыг “Хил хязгааргүй алхам” ТББ-ын хуульч багш нар удирдан явуулсан.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, \"Монфемнет үндэсний сүлжээ” ТББ хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй \"Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь\" төслийн хүрээнд аймаг, сумдын ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчдөд дээрх сургалтыг явуулж байна. Тус аймгийн хувьд аймгийн ИТХ-д 35 төлөөлөгчийн 4 нь эмэгтэй төлөөлөгч байдаг. Харин сумдын хувьд 74 эмэгтэй төлөөлөгч сонгогдон ажиллаж байгаа аж. Сургалт “Манлайллын тухай”, “Тулгамдсан асуудлыг тодорхойлох болон шинжлэх”, “Стратеги төлөвлөлт”, “Нөлөөллийн хүрээгээ бэхжүүлэх нь” зэрэг сэдвээр явагджээ.


  • Отгонтуяа
  • 410
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313