Өнөөдөр буюу 1-р сарын 3-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалав. Сурвалжлагч: Өчигдөр Бээжин хотноо Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын судалгааны төвийн нээлтийн ёслол болов. Хэвлэлийн төлөөлөгч холбогдох байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулах уу? Цаашид тус төв ямар үүрэг гүйцэтгэх вэ?
Мао Нин: Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах нь Ши Жиньпин даргын дэвшүүлсэн чухал үзэл баримтлал бөгөөд Ши Жиньпиний дипломат үзэл баримтлалын гол зүйл юм. ГХЯ-ны сайд Ван И хэлсэнчлэн хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын үзэл баримтлал нь Хятадын Коммунист Намын анхны эрхэм зорилгыг харуулж, Хятадын соёлын сайн сайхан уламжлалыг урагшлуулж, шинжлэх ухааны онолын үзэл суртлын хүчийг харуулж, зуун жилийн өөрчлөлтийн дундах Хятадын санаачилгыг тодорхойлсон юм. Уг судалгааны төв нь эрдэм шинжилгээний судалгаа, суртал ухуулга, чадварлаг хүмүүс бэлтгэхийг гүнзгийрүүлж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтад онол, бодлого, үг хэл, чадварлаг хүмүүсийн талаас дэмжлэг үзүүлэх болно.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй