ШИ ЖИНЬПИН, ПЭН ЛИЮАНЬ ШИНЭ ЖИЛИЙН ХАРИУ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ

2025 оны 1-р сарын 2 өдөр

1-р сарын 1-нд, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, түүний гэргий Пэн Лиюань нар Америкийн Вашингтоны дунд сургуулийн багш, сурагчдын төлөөлөгчдөд шинэ жилийн хариу мэндчилгээ дэвшүүлжээ. Тэд 2025 он бол Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайнд ялалт байгуулсан болон Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ой тохионо. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Хятад, Америк хоёр улс энх тайван, шударга ёсны төлөө хамтран тэмцсэн бөгөөд хоёр ард түмний найрамдал хатуу бэрхийг даван, улам бат бөх болж ирсэн юм. Хятад, Америкийн залуус "5 жил, 50 мянга" буюу "5 жилд Америкийн 50 мянган залуусыг Хятад улсад урьж суралцуулах" санаачилгад идэвхтэй оролцож, харилцан ойлголцлыг бэхжүүлж, уламжлалт нөхөрлөлийг залгамжлан, Хятад-Америкийн харилцааны хөгжил болон дэлхийн энх тайванд хувь нэмэр оруулна гэдэгт найдаж буйгаа тэмдэглэжээ.

Америкийн Вашингтоны Америк-Хятадын залуусын солилцооны холбоо болон Линкольн дунд сургууль, Спортын талбайн дунд сургуулийн "5 жил, 50 мянга" санаачилгын хүрээнд Хятадад айлчилсан багш, сурагчдын төлөөлөл саяхан Ши Жиньпин дарга болон тэргүүн хатагтай Пэн Лиюань жич БНХАУ-ын ард түмэнд шинэ оны мэндчилгээ дэвшүүлсэн юм. Мэндчилгээнд 100 гаруй багш, сурагч гарын гарын үсгээ зурж, шинэ оны мэнд дэвшүүлэхийн зэрэгцээ, "Японы түрэмгийллийн эсрэг дайны ялалтын 80 жилийн ой, Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойг дурсан тэмдэглээд, энх тайван үүрд мөнх оршиг, Хятад-Америкийн нөхөрлөл мөнх оршиг!" хэмээн ханзаар бичжээ.

Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 30
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313