Орос, Монголын эв найрамдлын бэлгэдэл болсон “Эв модны наадам” ирэх намар Чойбалсан хотод болно. Дорнод аймаг, ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар нутгийн хамтын ажиллагааны хүрээнд болох уг наадмыг Чулуунхороот сум зохион байгуулах юм.
Чулуунхороот сум “Эв модны наадам”-ыг 1992 онд анх тэмдэглэж байгаад 2007 оноос хойш тогтмол зохион байгуулж байгаа аж. Наадмын хүрээнд ОХУын Өвөрбайгалийн хязгаарын тосгон, хотуудтай “Онд мэнд орсоны баяр” урлаг, спортын томоохон арга хэмжээ зохион байгуулагддаг юм.
Энэ намар Чулуунхороот сум “Сум сурталчлах” өдөрлөгийн хүрээнд тус арга хэмжээг хамтатган зохион байгуулах бөгөөд ОХУын Өвөрбайгалийн хязгаараас 40 төлөөлөгч урилгаар оролцох юм.