Дорнод нутгийнхан аймгийнхаа 9 гайхамшгийг тодруулахаар санал хурааж байна. Аймгийн Засаг дарга захирамж гарган, 9 гайхамшгийг тодруулах ажлын хэсэг байгуулаад байгаа юм.
Одоогийн байдлаар байгалийн гайхамшиг, түүх соёлын гайхамшиг бүхий 24 газрыг нэрлэж сумдын ИТХ, байгаль орчны газар зэрэг агентлаг, хэлтсийн мянга гаруй ажилчдаас санал аваад байгаа юм. Цаашдаа аймгийн удирдах албан тушаалтнууд, томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүд, олон нийтээс ТВ хэлэлцүүлэг, онлайн санал хураалтаар санал авах юм.
Дээрх 24 газарт Монгол дагуурын дархан цаазат газар, Буйр нуур, Мэнэнгийн тал, Хөх нуур, Соёлз уул зэрэг тусгай хамгаалалттай, өвөрмөц тогтоц бүхий байгалийн гайхамшигт 11 газар, Шонх таван толгойн хүн чулуун хөшөө, Хайлангийн хадны дурсгал, Хэрлэн барс хотын цамхаг зэрэг түүх соёлын гайхамшиг бүхий 13 газрыг нэрлэжээ.