
12 дугаар сарын 2-нд ХТРТ Бээжинд 2025 оны могой жилийн "Хаврын баярын гала тоглолтын улирал” хэмээх зохиогчийн эрх бүхий соёл бүтээмж, сурталчилгааны хамтын ажиллагаанд гарын үсэг зурах ёслол болон хаврын баярын гала тоглолтын бэлгэдэл амьтны дүрсийг нийтлэх арга хэмжээг зохион байгууллаа.
Могой жилийн хаврын баярын гала тоглолтын бэлгэдэл амьтан “Си Шэншэн”-гийн ерөнхий хэлбэр нь ясны бичгийн “Си” хэмээх үсгээр лавлагаа болгожээ. Өхөөрдөм, гэнэн цайлган дүрс байдалтай бөгөөд эртний утга санааг агуулсан болно.Толгой болон хацар дээрх дүрс хэлбэрийг Шанши мужийн Фүфэн дэх Тан гүрний үеийн газар доорх алтадмал Рүигээс санаа авсан бөгөөд толгой дээрх сарьсан багваахай хэлбэртэй чимэглэлээс эхлээд сүүлний урт наслах буюу шөү хэмээх ханз үсгээр чимсэн урт зангилаа хүртэл бүх бие нь “анхнаасаа аз хийморьтой, хүссэн бүхэн өлзийтэй байх” гэсэн утга санааг илтгэжээ.
Арга хэмжээний ахуй талбайд ХТРТ-ийн холбогдох салбар компаниуд Хятадын шуудангийн групп ХХК-ийн Бээжин дэх салбар, Хятадын уран бичлэгийн газрын урлагийн холбоо, Бээжингийн Гүнмэй групп ХХК-тай 2025 оны могой жилийн “Хаврын баярын гала тоглолт”-ын зохиогчийн эрх бүхий соёлын бүтээмжийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав. ХТРТ-ийн 2025 оны могой жилийн "Хаврын баярын гала тоглолтын улирал"-ын соёлын бүтээгдэхүүнд хаврын баярын хос уянга, хаврын аяга, хаврын таваг, хүүхэлдэй, Сиси Руи хэмээсэн улаан ороолт, шуудангийн цуврал бүтээгдэхүүн, алтан бугуйвч, хүжийн сав суулга, чемодан зэрэг олон бүтээгдэхүүн багтсан байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл