Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн малчид багийн даргадаа мотоцикль бэлэглэжээ. Тодруулбал, тус сумын малчин Ш.Шагдарсүрэн, Д.Бямбасүрэн нар багийн засаг дарга Б.Нарангэрэлд албан хэрэгцээнд нь зориулан мотоцикль бэлэглэсэн байна.
“Мэдээлэл, технологийн хурдацтай хөгжилд хөл нийлүүлэн алхахад төсөв санхүүгийн хүндрэлтэй байгааг соргогоор мэдэрч, багийн удирдлагадаа төмөр хүлэг бэлэглэсэнд талархая” гэж Матад сумын удирдлагууд талархалаа илэрхийлжээ.