ШИ ЖИНЬПИН КАМБОЖИЙН АРДЫН НАМЫН ДАРГА ХУН СЕНТЭЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ

2024 оны 12-р сарын 3 өдөр

12-р сарын 3-нд ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжингийн Дяо Юй Тай төрийн зочид буудалд Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй хэлэлцээ хийв.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Камбожийн өнө мөнхийн найрамдалт харилцаа нь хоёр орны ард түмний нийтлэг ашиг сонирхолд бүрэн нийцэж байна. Хятад улс Камбожийг хөрш орнуудын дипломат харилцааны гол чиглэл хэмээн үзсээр ирсэн бөгөөд Камбожийн талтай хамтаар шинэ эриний өндөр чанартай, дээд түвшний, өндөр стандарт бүхий Хятад Камбожийн хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад бэлэн байна. Нэгд, хоёр тал бие биенээ тууштай дэмжиж, өнө мөнхийн нөхөрлөлөө бататгах ёстой. Мөн Камбожийн үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо хамгаалахад Хятад улс тууштай дэмжлэг үзүүлнэ. Хоёрт, солилцоо, харилцан суралцахаа гүнзгийрүүлж, хамтын хөгжил, сэргэн мандалтыг эрэлхийлэх ёстой. Хятадын Коммунист нам Камбожийн үндэснийхээ нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замыг эрэлхийлэхэд нь туслахын тулд Камбожийн Ардын намтай стратегийн харилцаа холбоо, боловсон хүчний бэлтгэл сургалтын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна. Гуравт, хамтын ажиллагааны боломжуудыг ашиглан, харилцан ашигтай шинэ байдлыг нээх ёстой. Хятад улс Камбожийн талтай хамтран хувь заяаны нэгдмэл цогцын үйл ажиллагааны төлөвлөгөөний шинэ хувилбарыг хэрэгжүүлэхэд бэлэн байна.
Ши Жиньпин цааш нь хэлэхдээ, Камбожийн олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт илүү их үүрэг гүйцэтгэхийг Хятад улс үргэлжлүүлэн дэмжих бөгөөд АСЕАН-ы стратегийн бие даасан байдал, төвийн байр сууриа хадгалахыг дэмжиж, гадаадын хүчний хүйтэн дайны үеийн сэтгэхүйг бүс нутагт нэвтрүүлэхийг эрс эсэргүүцэж, АСЕАН-ы интеграцлал болон хамтын цогцын бүтээн байгуулалтыг тууштай дэмжинэ гэжээ.
Хун Сен хэлэхдээ, Камбож Хятадын найрамдлыг хоёр талын ахмад үеийн удирдагчид хамтран байгуулж, түүх, цаг хугацааны сорилтыг даван туулсан юм. Энэ нь Камбож Хятадын хувь заяаны нэгдмэл цогц нь хоёр талын хамтын ашиг сонирхолд нийцэж буйг харуулж байна. Камбожийн улс төр, эдийн засаг, нийгмийн хөгжилд урт хугацааны турш үнэ цэнэтэй дэмжлэг туслалцаа үзүүлсэн Хятад улсад талархаж байна. Хятад улстай нам хоорондын солилцоогоо иж бүрэн бэхжүүлж, улс төрийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлэн, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулж, Хятад улстай олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Камбож улс бэлэн байна гэжээ.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 127
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 1 )

DR. MANIPAL [102.89.68.114] 2024-12-05 15:50:01

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.MANIPALHOSPITAL@@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313