
11-р сарын 30-ны өдөр Хятадын Хайнань мужийн Санья хотод Үндэстний цөөнхийн уламжлалт спортын 12-р наадам бүрэн дүүрэн өндөрлөв. Төрийн зөвлөлийн гишүүн Шэнь Ичинь хаалтын ёслолд оролцож, наадам хаагдсаныг зарлав.
Хаалтын үеэр наадмын туг гардуулах ёслол болж, 2027 онд Хунань мужид Үндэстний цөөнхийн уламжлалт спортын 13-р наадмыг зохиохоор болжээ.
Тэмцээний 18 төрөл, үзүүлбэрийн 3 төрөлд Хятадын бүх муж (өөртөө засах орон, шууд харъяа хот) болон Шиньжяны үйлдвэрлэл, барилгын корпусын төлөөлөгчид, Хонконгийн засаг захиргааны онцгой бүс, Макаогийн засаг захиргааны онцгой бүс, Тайваний Үндэстний цөөнхийн төлөөлөгчдийн нийт 6960 орчим тамирчин оролцож, дотоодын иж бүрэн спортын арга хэмжээнд анх удаагаа бүс нутгийн төлөөлөгчид бүрэн хамрагдсан байна.
Эхсурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл