
11-р сарын 22-ны 20:00 цагт Хятадын Хайнань мужийн Саняа хотод, Хятадын 12-р удаагийн Үндэстний цөөнхийн уламжлалт спортын наадам албан ёсоор нээлтээ хийж спортын бамбараа асаалаа. Нээлтийн ёслол хоёр цаг орчим үргэлжилсэн бөгөөд нээлтийн ёслолд соёл урлаг, спортын үзүүлбэрүүд хоёр үе шаттай бөгөөд үүнд "Дэлхий даяар амин нэг”,"Хятадын эв нэгдэл ", “Сэтгэл нэгтэй” зэрэг гурван бүлэгт хуваагдана. Шоу нь Хайнаны ард түмний өдөр тутмын амьдралын дүр зургийг тод хуулбарлав. Төлөөлөгчид тоглолтын үеэр орон нутгийн онцлог шинж чанарыг харуулах хамгийн сайн тоглолтуудыг гаргаж, нээлтийн оргил үе эхэлж, талбайд нижгэнэсэн алга ташилт аянга цахилгаан мэт нижигнэв.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй