Дунд чөмөгний хагалгааг орон нутагтаа хийж байна

2018 оны 4-р сарын 6 өдөр
 \"\"
Дорнод аймаг дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвд дунд чөмөгний хүзүү болон төвгөр дайрсан хугарлыг эмчлэх хагалгаа хийдэг болжээ. Тус төв нь өнгөрсөн оны 10 дугаар сард дунд чөмөгний хүзүү болон төвгөр дайрсан хугарлыг өнцөгт ялтасаар хадах суурь багаж буюу DHS төхөөрөмжийг худалдан авснаар хагалгаа хийх боломжтой болсон юм. Он гарсаар тус төвийн гэмтэл согог заслын мэс заслын эмч Т.Энхтулга, Э.Эрдэнэбаяр 2 хүнд дээрх хагалгааг амжилттай хийгээд байна.

Дунд чөмөгний хүзүү болон төвгөр дайрсан хугарал нь ихэвчлэн 60-аас дээш насныханд тохиолддог байна. Урьд нь дунд чөмөгний хагалгааг зөвхөн Улаанбаатар хотод хийдэг байсан учраас өндөр настнууд хагалгаа хийлгэхээр хол замд явж чадахгүйд хүрч биеийн байдал нь улам дорддог байжээ. Харин уг хагалгааг орон нутагтаа хийдэг болсноор өндөр настнууд хагалгаанаас хойш сар гарны дараа хэвийн байдалдаа эргэн орох боломжтой болсон байна.

\"\"
Дээрх хагалгааг орон нутагт хийснээр үйлчлүүлэгчийн Улаанбаатар хот явах зардлыг багасгаж, хөдөлмөрийн чадварыг хурдан сэргээж, түүнийг дагаад сэтгэл зүйд ч эерэгээр нөлөөлж байгаа гэж тус аймгийн БОЭТ-ээс мэдээлэв.

  • Отгонтуяа
  • 521
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313