Дөрвөн сумын нутаг түймрийн эрсдэлийн аюултай зэрэглэлд багтжээ

2018 оны 4-р сарын 6 өдөр
 \"\"
Дорнод аймгийн Дашбалбар, Баян-Уул, Баяндун, Чулуунхороот сумын нутаг түймрийн эрсдэл их буюу аюултай зэрэглэлд багтаад байгааг УЦУОШГ-аас мэдээлж байна. Энэ өвөл Дорнод аймгийн нутагт хур тунадас бага орсноос хуурайшилт өндөр байгаа юм. Тиймээс малчид, ард иргэдийг ой, хээрийн түймрээс болгоомжилж, сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Ийнхүү хаврын хуурайшилт эхэлсэн учир урьдчилан сэргийлэх, зайлшгүй тохиолдолд түймрээс сэргийлэх,  унтраах бэлтгэл ажлыг холбогдох байгууллагууд хийж эхэлжээ. 

Харин түймрийн аюул дунд зэрэг гэсэн ангилалд гурван сум, бага зэрэг эрсдэлтэйд цас зудтай байсан Халхгол сумын Ялалт багийн нутаг орсон байна. 

Дашрамд дуулгахад, өнгөрсөн онд манай аймаг урьдчилан сэргийлэх ажлыг сайтар хийсний үр дүнд ой, хээрийн түймрийг 58 хувиар, түймрээс үүдсэн хохирлын хэмжээг 50 хувиар бууруулж чадсан юм. 

Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн төвд болон бүх суманд ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, гамшгаас хамгаалах 13 алба, 39 мэргэжлийн анги байнгын бэлэн байдалтай ажиллаж байна.

Д.Дэлгэрмаа
  • Отгонтуяа
  • 450
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313