Элсэлтийн ерөнхий шалгалтын энэ жилийн бүртгэл 2 дугаар сарын 6-наас энэ сарын 16-ныг дуустал үргэлжилж байгаа. Манай аймагт энэ жил ерөнхий боловсролын 18 сургуулийн төгсөх ангийн 43 бүлэгт 1087 хүүхэд суралцаж байгаагаас 940 сурагч ЭЕШ-д бүртгүүлээд байна.
Дорнод аймгийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр сүүлийн дөрвөн жил орон нутагтаа тэргүүлж байгаа юм. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт уламжлал ёсоор Улсын тэргүүний 1 дүгээр сургуульд болно гэж аймгийн БСУГ-аас мэдээлэв.
Элсэлтийн ерөнхий шалгалтын журамд энэ жил хэд хэдэн өөрчлөлт орсон. Тухайлбал, улсын бүртгэлийн ерөнхий газраас шалгуулагчийн хувийн мэдээллийг авдаг болсон, өмнөх оны шалгуулагчдийн “Бүртгэлийн хуудас” нь QR кодоор баталгаажсан байх, шалгуулагч бүртгүүлэхдээ файлаар оруулсан цээж зургаа урьдчилж харах боломжтой болсон, шалгуулагч Мобиком компанийн “Candy” үйлчилгээг ашиглан шалгалтын төлбөрөө төлөх боломжтой болсон зэрэг өөрчлөлтүүд гарчээ.
Э.ОТГОНТУЯА