"ХӨЛБӨМБӨГИЙН ХААН ПЕЛЕГИЙН ӨДӨР"-ИЙГ ТЭМДЭГЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭВ

2024 оны 7-р сарын 4 өдөр

Бразилын ерөнхийлөгч Лула Да Силв орон нутгийн цагаар долдугаар сарын 2-нд холбогдох хуулийн төсөлд гарын үсэг зурж, Бразилын алдарт хөлбөмбөгчин Пелегийн Бразилийн хөлбөмбөг, спортод оруулсан хувь нэмрийг дурсах зорилгоор жил бүрийн 11-р сарын 19-ний өдрийг "Хөлбөмбөгийн хаан Пелегийн өдөр" болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн байна.

11-р сарын 19-нд Пеле ажил мэргэжлийн замналынхаа 1000 дахь гоолыг оруулсан талаар эх сурвалжид мэдээлжээ. 
Энэхүү хуулийн төслийг өнгөрсөн оны 12-р сард Бразилын Конгрессын Төлөөлөгчдийн танхим баталж, Бразилын Сенатад батлуулахаар өргөн мэдүүлсэн ба Бразилын ерөнхийлөгч Лула Да Силвийн зөвшөөрлийг авахаар энэ зургадугаар сарын 11-нд өргөн барьсан юм.
2022 оны 12-р сарын 29-ний үдээс хойш "Хөлбөмбөгийн хаан" хэмээгдсэн Пеле бүдүүн гэдэсний хорт хавдрын улмаас олон эрхтний дутагдалд орж нас барав. Түүний дараа орон даяар гурван хоногийн гашуудал илэрхийлэхээ Бразилын засгийн газар мэдэгдэж байжээ.

Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 155
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313