ШИ ЖИНЬПИН 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛД ИЛТГЭЛ ТАВИВ

2024 оны 7-р сарын 1 өдөр

Зургаадугаар сарын 28-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжин дэх Ардын их хурлын ордонд болсон Энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмыг нийтэлсний 70 жилийн ойг тэмдэглэх хуралд оролцон, “Энх тайвнаар зэрэгцэн орших зарчмыг баримтлан, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг хамтран байгуулъя” сэдэвт илтгэл тавив. Ши Жиньпин хэлэхдээ, энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмыг дурдсан нь цаг эриний шаардлага, түүхийн сонголт юм. Уг зарчим Азид бий болж, дэлхий даяар хурдацтай хэрэгжин, хүн төрөлхтний дэвшилд түүхийн хувь нэмэр оруулсан юм, тухайлбал: 
Энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчим нь олон улсын харилцаа болон олон улсын хуулийн засаглалд түүхийн баримжаа бий болгож өгсөн. Харилцан адилгүй нийгмийн тогтолцоотой улс орнууд хоорондоо харилцаа тогтоон хөгжүүлэхэд зөв чиглэл зааж өгсөн. Хөгжиж буй орнууд хооронд эв санаа нэгтэй хамтран ажиллаж, бие даан хөгжихөд эрчтэй хүч сэлбэсэн. Олон улсын дэг журмыг шинэчлэн сайжруулахад түүхийн оюун ухааныг нэмэрлэсэн гэжээ. 
Тэрээр хэлэхдээ, уг үзэл баримтал нь энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамт ялалт байгуулах цаг эриний урсгалыг даган, энх тайван, хөгжил дэвшлийн шинэ төлөв байдлыг бий болгож байна. Бид энх тайвны зарчмыг баримталж, харилцан хүндэтгэх сууриа бататган, энх тайван аюулгүй байдлын баталгаатай ирээдүйг цогцлон, хөгжил цэцэглэлтийн хүчийг нэгтгэж, тэгш байдал, шударга ёсыг эрхэмлэн, нээлттэй багтаамжтай байх ёстой гэжээ. Ши Жиньпин хэлэхдээ, дэлхийн хамтын хөгжлийг ахиулах Хятад улсын шийдвэр зориг өөрчлөгдөхгүй. Бид түүхт хариуцлагаа ухамсарлаж, зоригтой урагшлан, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг хамтран байгуулж, саруул ирээдүйгээ хамтран цогцолъё гэжээ. 
Эх сурвалж: https://mongol.cri.cn,

 Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 172
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313