Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох намууд хуулийн хугацаа буюу 2024.05.20-нд хэн хэн аль тойрогт нэр дэвшихийг батламжлах ёстой. МАН-аас аймгийн Засаг дарга Мягмарсүрэнгийн Бадамсүрэнг 2024 оны УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойрог буюу зүүн бүсэд батламжиллаа. Тэрээр аймгийн Засаг даргаар 9 жил ажиллаж боловсрол, эрүүл мэндийн салбарт улсад анхдагч ажлуудыг санаачлан хэрэгжүүлж яваа.
МАН-аас зүүн бүс буюу 6-р тойрогт
1. Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын дарга, Ерөнхий сайд
2. М.Бадамсүрэн, Дорнод аймгийн Засаг дарга
3. Ц.Идэрбат, УИХ-ын гишүүн
4. П.Анужин, УИХ-ын гишүүн
5. У.Отгонбаяр, Ерөнхий сайдын бүсчилсэн хөгжил хариуцсан зөвлөх
6. М.Ганхүлэг, ХХААХҮ-ийн дэд сайд
7. Соронзонболд, Дорнод аймгийн УБ хот дахь Нутгийн зөвлөлийн дарга асан нар 2024 оны УИХ-д нэр дэвших юм байна