Дорнод аймаг энэ онд хүний хөгжлийг дэмжиж, нийгмийн салбарт хөрөнгө оруулахаар орон нутгийн төсвөөс хоёр тэрбум төгрөг баталжээ. Тус аймгийн ИТХ-аар баталсан 24 хөтөлбөр энэ онд хэрэгжиж байгаагийн 17 нь нийгмийн салбар руу чиглэх юм.
Өнөөдөр Дорнод аймгийн ИТХ-аар баталсан нийгмийн салбарт хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийг ард иргэдэд танилцуулах уулзалт Хөгжимт драмын театрт боллоо. Энэ үеэр тус аймгийн ЭМГ, БСУГ, БТСГ зэрэг нийгмийн салбарын агентлагууд хөтөлбөрүүдээ танилцуулав. Тухайлбал, “Номтой нөхөрлөе” дэд хөтөлбөр, “Эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөр”, “Хүүхдэд ээлтэй засаглал-2020”, “Ахмадын ачлал” зэрэг хөтөлбөрийн талаар ард иргэдэд мэдээлэл өгсөн байна.
Цаг үеэ олж хэрэгжсэн хөтөлбөрийн нэг нь өнгөрсөн онд баталсан соёл, урлагийн салбарын хөгжлийг дэмжих “Соёл-Эрдэнэ” хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд соёлын биет бус өвийг уламжлуулан өвлүүлж үлдээх зорилгоор уртын дууны “Хэрлэнгийн барьяа” чуулгыг үүсгэн байгуулжээ. Түүнчлэн \"Үл бүдгэрэх их өв\" төслийн хүрээнд бөх, морь цоллоочид, сур, шагайн уухайн сургалтыг хоёр жил дараалан амжилттай явуулж, 150 гаруй ардын авьяастныг хамруулсан нь үндэсний хэмжээнд тэргүүн туршлага болсон зэрэг үр дүнгүүдийг нэрлэж болно.